Эколожикал Текноложи нь 2011 оноос эхлэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарын удирдлагын стандартад нийцсэн кемп, катерингийн үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн байгаа газар байршилд хүрч, төв суурин газраас алслагдсан газар зүйн байрлалыг үл харгалзан хэрэглэгчдийн тав тухтай байдлыг эрхэмлэн, суурин болон гэр кэмпүүдийг байгуулан, эрэлт хэрэгцээг хангасан үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна.company.introduction
Бид бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлэх замаар харилцагчдынхаа үнэ цэнэ, олон улсад өрсөлдөх чадварт хувь нэмэр оруулсан экологид ээлтэй, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсэн манлайлагч байгууллага байна.
Ногоон хөгжлөөр манлайлан, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болно.
Зах зээлд эзлэх байр суурийг тогтмол өсөн нэмэгдүүлэгч, шинийг санаачлагч, өндөр ур чадвар бүхий харилцаа, бизнесийн тогтсон соёл, холыг харсан өргөн цар хүрээтэй алсын хараа, зөв зохистой удирдлагыг бүрдүүлсэн компани байна.
Бид үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлж, хэвшүүлсэн компани байна.
Бид хүнээ дээдэлж, үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт аюулгүй ажиллагаа, хүнсний эрүүл ахуйг ханган ажиллаж байна.
Бизнесийн тогтвортой өсөлтийг ханган ажиллагч, тогтвортой хөгжлөөр манлайлагч байна.
2011 онд Эколожикал Текноложи ХХК үүсгэн байгуулагдав.
2012 онд цогц шийдэл бүхий 200 хүний хүчин чадалтай 2 давхар кемпийн амрах байр, хоол үйлдвэрлэл, цэвэрлэгээ угаалгын иж бүрэн тоноглолтой байгууламж ашиглалтанд оруулав.
2015 онд Дархан-Уул аймгийн Шарын голын нутаг дэвсгэрт Зоолуухарын уурхайд кемп байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2017 онд Баян-Ундарга уурхайн 120 ажилтан байрлуулах гэр кемп байгуулав.
2020 онд кемпийг 200 хүний хүчин чадалтай болгож өргөтгөж, бохир усыг саарал ус болгон хэрэглэх цэвэрлэх байгууламжтай болов. Мөн савласан цэвэр усны “Ундраа” төслийг санаачлан амжилттай удирдсан.
2022 оны 02-р сараас Налайх дүүрэгт байрлах Огоот ХХК-ийн автобаазын катеринг үйлчилгээг, 05-р сараас МЕРА ХХК-ийн автобаазын катеринг үйлчилгээг хариуцаж эхэлсэн.
2023 онд HACCP, GMP, GHP стандартын шаардлага хангасан хүнсний үйлдвэр байгуулах төслийн технологийн судалгааг эхлүүлэв.
2024 онд олон улсын жишигт нийцсэн экологид ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэгч байгууллага болох зорилт тавьсан.